УРИЛГА

2025.07.09 Мэдээ

Дарьганга нутгийнхаа эрхэм ахан дүүс, хүндэт зочид Та бүхэндээ!

Эрүүл энх, амгалан жаргалантай байхыг хүсэн мэндчилье.

Дарьганга нутгийн маань түүхт 100 жилийн ойг тохиолдуулан бид нийт нутгийн зон олон, нутгаасаа өдлөн одсон эрхэм хөвгүүд, хайртай охид, ажил амьдралаар нэгэн цул болсон хүн бүхнийг баярын энэ үйл ажиллагаанд хүрэлцэн ирж, нутгийнхаа өнгө төрх, хөгжлийн шинэ хуудаст хамтдаа бахархалтайгаар хөтлөлцөхийг урьж байна.

Энэхүү ойн баяр бол бидний өв соёл, ахуй амьдрал, нэгэн зорилгын төлөөх хамтын хөдөлмөрийн үр дүнг дүгнэх, залуу хойч үедээ бахархам түүхээ өвлүүлэн үлдээх ховор нандин боломж юм.

Ирээдүйгээ бүтээлцэж, өнгөрснөө дурсах энэхүү торгон мөчид Та бүхний халуун сэтгэл, идэвхтэй оролцоо бид бүхний баярыг улам бүр мялаан гийгүүлэх билээ.

Танд болон таны гэр бүлд сайн сайхны дээдийг хүсье!

Дарьгангачуудынхаа бахархалт ойд тавтай морилно уу!

Ойн арга хэмжээ 2025.07.19-20-21 өдрүүдэд.

Хүндэтгэсэн:

Дарьганга сумын ЗДТГ

Ангилал

Цэс

  • Дарьганга сум, Сүхбаатар аймаг, Монгол улс

  • +976 99069259

  • ganganuur_09@yahoo.com