Дарьганга сумын танилцуулга

Алтан Дарь овоогоор овоглосон, Алтан гадас одонт Дарьганга сум нь 1924 онд үүсгэн байгуулагдсан, Сүхбаатар аймгийн ууган сумдын нэг бөгөөд түүх, соёл, байгалийн өвөрмөц онцлогийг хадгалсан, уламжлал шинэчлэлийн хослолоор хөгжиж ирсэн нутаг билээ. Тус сум нь аймгийн төвөөс зүүн урагш 180 км-ийн зайд оршдог бөгөөд мал аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг салбарыг түшиглэн хөгжиж байна. Дарьганга сум 3228 хүн амтай. 974 өрхтэй, үүнээс малчин өрх 563, мал бүхий 258, малгүй өрх 153, Засаг захиргааны анхан шатны 5 нэгж, төсвийн 8 байгууллага, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар 2, Шатахуун түгээх станц 2, Аж ахуйн нэгж 11 (хувийн мал эмнэлэг-4), Арилжааны банк 2, Амралт жуулчны бааз 5, Сүм хийд 2, Иргэний нийгмийн байгууллага 3, Шуудан холбооны салбар 1, Иргэдийн бүлэг, нөхөрлөл 6 тус тус үйл ажиллагаа явуулж байна. 2015–2025 он бол Дарьганга сумын хувьд хөгжлийн олон тулгуур хөтөлбөр, бодлогын үр дүнд бүтээн байгуулалт эрчимжсэн, орон нутгийн иргэдийн оролцоо, амьдралын чанар мэдэгдэхүйц дээшилсэн он жилүүд байлаа. Энэхүү хугацаанд: • Сумын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу элсний нүүлтээс чөлөөлж, газар зохион байгуулалтыг оновчтой гүйцэтгэж, Нутгийн удирдлагын ордон, Сургууль, Цэцэрлэг, Эмнэлэг, Соёлын төв шинээр баригдаж ашиглалтад орсон, Иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх чийрэгжүүлэлтийн талбай, Хүүхдийн тоглоомын талбай, Ухаалаг худаг, Дулаан халаалтын болон цэвэр бохирын шугам сүлжээ шинээр тавигдаж, Аж ахуйн нэгжүүд өргөжин тэлсэн, айл өрхүүдийн гудамж талбай, хаягжуулалтыг цэгцэлсэн зэрэг олон нийтийн зориулалттай барилга байгууламжууд шинээр баригдаж, ашиглалтад орсон; Сурагчдын дотуур байр Ахмадын өргөө зэрэг барилга байгууламж барих, аялал жуулчлалын маршрутыг нэмж, авто зам тавих зэрэг ажлууд хийгдэхээр төлөвлөгдлөө. • Эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарын үйлчилгээний чанар сайжирч, хүний нөөцийн чадавх нэмэгдсэн; • Мал сүргийн тоо толгой тогтвортой өсөж, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэн, иргэдийн амьжиргаанд эерэг нөлөө үзүүлсэн; • Иргэдийн оролцоо, төр-хувийн хэвшлийн түншлэл эрчимжиж, хөгжлийн төлөөх хамтын ажиллагааны соёл төлөвшсөн.

Мэдээ мэдээлэл

Et qui provident accusamus.
In corrupti a quis.

Газар нутаг

4814

Eaque aut minus ipsum.

Хүн ам

3,228

Id ut numquam praesentium.

Айл өрхүүд

974

Omnis est iste iste sed.

Аж ахуй нэгж

11

Ut alias et quos.

Мал сүрэг

4300

Цэс

  • Дарьганга сум, Сүхбаатар аймаг, Монгол улс

  • +976 99069259

  • ganganuur_09@yahoo.com